Цацраг илэрсэн үед хэрхэн ажиллахаа тодотголоо

Д.Тулга / Хууль

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд “Цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгуулж эхэллээ.

Хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжийг ажиллуулах, хяналт тавих, цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал, төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хэрхэн хийх, цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөх, нэвтрэхийг таслан зогсоох зэрэг чиглэлээр 15 боомтын мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн 17 байцаагч Улаанбаатар хотноо номын дуу сонсож байна.

Хилийн бүх боомтод цацраг хэмжих төхөөрөмж суурилуулан, тогтвортой, найдвартай ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх онцгой ач холбогдолтой юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн, биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх хэрэглэхийг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд чанд хяналт тавихыг гишүүн орнуудад үүрэг болгосон байдаг.

Тогтоолийн хэрэгжүүлэх зорилгоор цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хууль бусаар наймаалахаас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улс, АНУ 2007 онд гарын үсэг зуржээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.