Б.Идэрзаяа давж заалдах шатны шүүхэд шинэ баримт дэлгэнэ

Д.Тулга / Хууль

gemt heregОхидыг зэрлэгээр хөнөөсөн гэх хэргээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилан маргааш хэлэлцэх юм. Түүний эгч хэлэхдээ маргаашийн шүүх хурал дээр шинэ баримтууд дэлгэнэ хэмээсэн.

Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдсан. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин шүүхийн шийдвэрийн дараа түүний эгч Б.Золзаяа манай сайтад ярилцлага өгөхдөө “Миний дүү үнэн мөнийг олтол шорондоо байж байя гэсэн. Миний дүү энэ хэрэгт ямар ч буруугүй. Цагдаа нар анх миний дүүг зодож, нүдэж байхдаа хамаатны ах дүү хоёр залууг чинь авчирч зодож чам шиг болгоно шүү гэж сүрдүүлсэн байгаа юм. Тэгээд манай дүү би цэрэгт яваад ирсэн юм даа, хоёр дүүгээ тамлуулчих вий дээ, бас ах эгч хоёр л байгаа, энэ хоёрыг минь оролдчих вий гэж бодож айсандаа хэрэг хүлээсэн гэж хэлсэн. Хоног хугацаа өнгөрөх тусам үнэн мөн нь олдоно доо. Миний дүү жинхэнэ алуурчин нь цаанаа бөмбөгнөөд сууж байгаа юм чинь нэг л өдөр цагдаагийнхан олчихно, намайг ч гэсэн хамгаалалтад аваад, миний ар гэрийнхнийг хамгаалаад сайхан цаг ирэх байх гэж бодсон гэсэн” хэмээсэн байдаг.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.