Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Д.Тулга / Хууль

tsetsӨнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Банкны тухай хуульд, “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн нь банкны салбарт шударга өрсөлдөөнийг дэмжих, нэг буюу хэсэг этгээдийн хэт давамгайллаас зайлсхийх зорилгоор банкны хувь нийлүүлэгчдийн бүтцэд тодорхой хязгаарлалт хийсэн зохицуулалт төдийгүй банк, санхүүгийн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн банкны үр ашигтай хяналтын хэлбэр юм. Тийм учир хуулийн дээрх заалт нь “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.