Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ

Д.Тулга / Спорт

dagvadorjМонголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд гомдол гаргаад байна.

Хэргийн хариуцагч нь чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаас бүрдсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Д.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар юм байна. Учир нь Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа дээрх хүмүүс эх орондоо ирээд Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо байгуулснаа мэдэгдээд, Монголын Чөлөөт бөхийн холбооныхныг санхүүгийн асуудалтай, дарамт шахалт ихтэй, хууль бусаар ерөнхийлөгч болсон зэрэг баримтуудыг дэлгэн тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан билээ.

Харин Д.Дагвадорж тэргүүтэй тус холбооныхон үүнийг хэдхэн хоногийн дараа няцааж, гүтгэлэг хэмээн тайлбарлаж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад байгаа аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.