Тендерийн урилга: Шилэн кабелийн хэмжүүрийн багаж нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Огноо: 2015 оны 06 сарын 12 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Шилэн кабелийн хэмжүүрийн багаж нийлүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: г-ТН 17/15

“Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Шилэн кабелийн хэмжүүрийн багаж нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж. эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг Голомт банкин дахь 1102899097 дансанд тушааж худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд (2012-2014) аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн 70 хувиас багагүй байх;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 60 хуеиас доошгүй байх;

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2013, 2014); Аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн байх;

Ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн (2012-2014) аль нэг жилд доод тал нь нэг удаа санал болгож буй үнийн 50 хуеиас доошгүй байх;

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.

Тендерийн хамт 1,596,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 07 сарын 16-ны 09.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 сарын 16-ны өдрийн 10.00-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингисийн талбай-1,
“Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн төв байр,
Худалдан авах ажиллагааны хэлтэс Ажилтан Р.Солонго, утас: 70112218


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:25

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:23


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.