Улаанбурхан өвчний 15692 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

ulaanburhan

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд Улаанбурхан өвчин: Улсын хэмжээнд 15692 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 750 хүн лабораторийн шинжилгээгээр, 2795 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Томуу, томуу төст өвчин: 2015 оны 6 дугаар сарын 1-нээс 7-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 119.013 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.042 (4.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (6013)-ийн дотор 465 буюу 7.7%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 3.3%-иар бага байна.

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээлж байгаагаар тархвар судлалын 23 дахь хоногийн мэдээгээр цочмог халууралт тууралтат өвчин 92.7%, цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчин 5.9%-ийг эзэлж байна. Эдгээр нь сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өссөн дүнтэй байна.

Б.ГЭРЭЛulaanburhan


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.