Муудсан махаар хийсэн хуушуур зарж байжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 30 гаруй байцаагч Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна. Тэд өнгөрөгч өдөр ямар зөрчил илрүүлсэн талаар НМХГ-ын Улсын ахлах байцаагч Н.Одончимэгээс тодрууллаа.

-НМХГ-аас хоол хүнсийн үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байгаа. Наадмын өдрүүдэд зөрчил илрэв үү?

-Өчигдөр, өнөөдөр НМХГ-ын 30 гаруй байцаагч Төв цэнгэлдэх орчимд хоол хүнсний үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын дагуу 80 гаруй зөрчил илрүүлсэн. Тодруулбал, хуушуурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд хоносон, амт үнэр орсон махаар хоол хийж худалдаалах зэрэг нийтлэг зөрчил илрээд байна. Эдгээр зөрчлийг арилгуулах үүднээс мэргэжлийн байгууллагаас 100 гаруй мянган төгрөгийн торгууль ногдууллаа. Түүнчлэн гар дээрээс жижиглэнгийн худалдаа хийж байгаа тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хураан авч байгаа боловч зөрчил арилахгүй байна. Энэ жилээс эхлэн хоол хүнсний үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад нэгдсэн журмаар баллон хэрэглүүлж байгаа. Наадмаас өмнө эдгээр байгууллагад зөвлөмж хүргүүлсэн учраас одоогоор зөрчил, аюул тулгараагүй амгалан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.