Өнөөдөр 1000 оюутан цэрэгт мордоно

Д.Тулга / Нийгэм

tsereg

Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдийг өнөөдөр Батлан хамгаалахын их сургууль дээр цэргийн анги руу үдэн гаргах ажээ. Энэ жилийн хувьд 1000 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт 418 оюутан хамрагдаж цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагдсан ажээ.

Тус хөтөлбөрт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн залуусыг энэ сарын 9-нөөс эхлэн сургууль бүрийн сургалтын албан дээр бүртгэж эхэлсэн. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн нь энэ юм. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэх сайн талтай тухай С.Ганбямба хурандаа цохон тэмдэглэж байсан.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.