Хууль сахиулахын их сургуулийн 81 дэх төгсөлт болов

Д.Тулга / Боловсрол

Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчид мэргэжлийн диплом, үнэмлэх, цол, тэмдгээ гардан авах ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" цогцолборт боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав төгсөгчдөд хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжлийн боловсролтой хүний нөөцийн 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг. Энэ оны хувьд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийг 24, цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр 290, хилийн алба мэргэжлээр 26, хилийн аюулгүй байдлын эрх зүй мэргэжлээр 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-эрх зүй мэргэжлээр 46, Онцгой байдлын ажил-эрх зүй мэргэжлээр 30, нийт 425 сонсогч төгсч, хууль сахиулах болон онцгой байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад томилогдон ажил үүргээ гүйцэтгэхээр болоод байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.