Цэвэрлэх байгууламжийн засварыг хугацаанаас нь өмнө дуусгалаа

Д.Тулга / Нийгэм

bohir us

УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэг цоорсны улмаас яаралтай засварлах шаардлага үүссэн. Тиймээс Цэвэрлэх байгууламжийн элэгдэж нурсан бетон хийцийн засварын ажлыг өнгөрөгч бямба гаригийн шөнө 03.00 цагт эхэлсэн юм. Уг ажлыг хийх явцад иргэдийн хэрэглээний усанд хэсэгчлэн хязгаарлалт хийж, аль болох бага ус хэрэглэхийг анхааруулсан билээ. Засварын ажлыг 48 цагт хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байсан ч хугацаанаасаа өмнө буюу өнөөдөр өглөө хийж дууссан байна.

Уг засварын ажилд 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд дахин эвдрэл үүсэхгүй гэх баталгаагүй аж. Учир нь Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг анх 1979, 1985 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд шинэ байгууламж ашиглалтад оруулахаас нааш энэ мэтийн эвдрэл гарна гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Жил бүр урсгал засвар хийгддэг ч эвдрэл, гэмтэл гарсаар байдаг аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.