Гэртээ цоожлуулсан долоон настай хүүг галаас аварлаа

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарын айлд гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход долоон настай эрэгтэй хүүхэд гаднаасаа цоожлуулсан, өрөөнд гал гарч утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсан аж. Гал сөнөөгч ахлах ахлагч н.Мягмаржав долоон давхарын айлын цонхоор дамжин зургаан давхарт орж хүүхдийг утаажилттай орчноос гаргаж угаартаж амь насаа алдахаас авран хамгаалжээ. Гал унтраах ангийг очиход оршин суугчид "Дотор хоёр хүүхэд байгаа" гэж мэдээллэсний дагуу эрэн хайх ажиллагаа явуулсан нэгийг нь ээж нь гадагш авч гарсан байжээ.

Мөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход таван ханатай гэр, эд хогшил, “Мицибуши” загварын суудлын автомашин хайрагдан шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас 31 настай, эрэгтэй, зургаан настай, эмэгтэй, дөрвөн настай эмэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан байга насны хүүхдийг гэрт нь харах хүнгүй үлдээхгүй байх, гэр орон сууцны галын аюулгүй байдыг хангахыг нийт эцэг эхчүүд, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүлж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.