Т.Санчир Филиппиний өөр багтай гэрээ байгуулна

Д.Тулга / Спорт

Sanchir

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээ байгуулж, тус улсын лигт тоглож эхэлсэн. Гэвч тэрээр тавдугаар сарын сүүлээр Филиппиний багтай гэрээгээ цуцласан. Учир нь Т.Санчирыг урьсан дасгалжуулагч солигдож шинэ дасгалжуулагчтай үл ойлголцол үүсэн юм байна.

Харин Т.Санчир ирэх 12 дугаар сарын сүүлээр дахин Филиппин улс руу явж урилга илгээсэн хоёр багийн аль нэгт нь тоглохоор болжээ. Одоогийн байдлаар урьдчилсан тохиролцоо хийсэн ч аль багтай нь гэрээ хийхээ шийдээгүй байгаа аж.

Т.Санчирын хувьд эх орондоо ирээд сагсан бөмбөг болон англи хэлний вакумжуулсан сургалтад энэ сараас эхлэн сагсан бөмбөгийн мэргэжлийн хичээл заахаар бэлдэж байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.