“Чингис хаан” Гранпри тэмцээн долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно

Д.Тулга / Спорт

Judo

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн гурав дахь жилдээ долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 50 орчим орны олимп, дэлхийн аваргын медальтнууд өрсөлдөхөөр мэдүүлгээ урьдчилсан байдлаар ирүүлээд байгаа аж.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300 оноо, дэд аварга 180 оноо, хүрэл медаль 120 оноо, шагналт V байр 80 оноо, шагналт VII байр 64 оноо нэмэх юм байна. Монгол Улсын хувьд зохион байгуулагч орон учраас давуу байдлаар жин тус бүрт дөрвөн жүдоч зодоглох юм.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.