Туркийн валют Лираг Монголдоо солиулах, данс нээлгэх боломжтой боллоо

Д.Тулга / Эдийн засаг

Худалдаа, хөгжлийн банк өнгөрсөн 5-р сараас эхлэн гадаад худалдаа эрхэлдэг байгууллагын харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжин Турк улсын мөнгөн тэмдэгт болох Лираг гүйлгээнд нэвтрүүлж, дээрх валютаар харилцах данс нээлгэснээр, гадаад төлбөр тооцоогоо бэлэн болон бэлэн бусаар ханшийн эрсдэлгүй хүлээн авах, шилжүүлэх боломжтой боллоо.

Мөн Турк улс руу амарч, аялахаар төлөвлөсөн хэн бүхэн Туркийн зочид буудал болон онгоцны буудлын валют арилжааны цэгүүдээс ханшийн зөрүүний алдагдалтайгаар Лира худалдан авах бус Монголоосоо Лира худалдан авах боломж нээгдэж байгаа юм.

Олон улсын зах зээл дээр хамгийн их ашиглагддаг 15 голлох валютуудаар дотоодын валютын арилжааны 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг Худалдаа, хөгжлийн банк валют арилжааны цогц үйлчилгээг хүргэсээр байна.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.