Б.Батцэцэгт туслах хандивын тоглолтын талаар мэдээлэл хийнэ

Д.Тулга / Спорт

battsetseg

Монголын чөлөөт бөхийн “Баавгай” хочит Баатарзоригийн Батцэцэг бэртэл гэмтлийн улмаас барилдаж чадахгүйд хүрч, 20 сая төгрөгийн зардал бүхий хагалгаа хийлгэчихвэл бөхийн ертөнцдөө эргэн ирж, 2020 оны олимпод барилдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс “Баавгай Батцэцэгт туслацгаая” нэртэй хандивын аян Монголын ард түмний дунд эхлүүлсээр багагүй хугацаа өнгөрчээ.

Түүний эхний шатны хагалгааг "УБ Сонгдо" эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй хийж өгч, өвдгөнд байсан хадаасыг авсан. Харин одоо хамгийн чухал буюу өвдөгний чагтган холбоосыг холбох хагалгаанд орох хэрэгтэй байгаа. Тиймээс урлаг соёлынхон нэгдэж Б.Батцэцэгт туслахаар “Сэтгэлийн илч” нэртэй хандивын тоглолтыг энэ сарын 21-нд UB Palace-ийн концертын их танхимд зохиохоор болсон. Тоглолтын талаарх мэдээллийг өнөөдөр 11.00 цагт Өдрийн сонины “Асуух эрхийн танхим”-д хийх юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.