Эрүүл элэгтэй болохын тул эхлээд бүртгүүлэх шаардлагатай

Д.Тулга / Эрүүл мэнд

“Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яаманд өчигдөр болж өнгөрлөө. оролцлоо. Манай улс бусад улстай харьцуулбал элэгний өвчлөл, тэр дундаа хепатитын вируст халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд маш өндөр хувь хэмжээтэй улс орнуудын тоонд ордог байна. 2014 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр хавдрын өвчлөл нь хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж, түүний дотор элэгний хорт хавдраас шалтгаалсан нас баралт тэргүүлж байна.

“Эрүүл элэг” арга хэмжээ нь гурван үндсэн хэсэгтэй. Нэгдүгээрт, “Урьдчилан сэргийлэлтийн дэд хөтөлбөр”. Энэ нь хепатитын вирусээс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын хөтөлбөрийг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаанаас бүрдэнэ. Хоёрдугаарт, “Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр” юм. Монгол Улсад 400 мянга орчим хепатитын B, C вирусын халдвартай хүн байгаа бөгөөд энэ хүмүүсийг эрт оношилж илрүүлэхэд чиглэсэн байна. Гурав дахь нь, “Эмчилгээний дэд хөтөлбөр” юм. Нэгэнт халдвар авсан хүмүүсийг эмчилж байж л дараагийн асуудал шийдэгдэх аж. Дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гарч хепатитын B, C вирусыг эмчилж болдог болсноос гадна D вирусын шинэ эмчилгээнүүд гарч ирж буй билээ. Дээрх эмчилгээнд хамрагдахын тулд иргэд хамгийн түрүүнд нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орох ёстой. “Оном” сангийн зүгээс энэ ажлыг 2012 оноос хойш хэрэгжүүлээд явж байгаагийн хувьд энэ үйл ажиллагааг “цогц зохион байгуулалттай, нэг удирдлагын дор хийх” саналыг Эрүүл мэнд, спортын яамны удирдлагуудад тавьж байгаа аж. “Улсын хэмжээнд нэг л цахим систем байх ёстой. Тэр цахим системээрээ өвчтөнүүдийг бүртгээд, эмчилгээгээ хийгээд явах хэрэгтэй” гэдгийг санал болгожээ. Улмаар Burtgel.eleg.mnгээд цахим систем хийгээд Эрүүл мэнд, спортын яаманд “Энэ системийг аваад, улсын хэмжээнд сайжруулан, үндэсний хэмжээнд хэрэглэх хэрэгтэй” гэсэн албан бичгийг өнгөрсөн долоо хоногт өгчээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

Жаргал [64.119.26.18] 2020-03-11 07:57:31

Маш зөв.амжит


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.