Улиасны хөвөн хүний биед сөрөг нөлөөгүй гэв

Д.Тулга / Эрүүл мэнд

uliasУлаанбаатар хотод 8000 ширхэг улиас байдгаас 5000 орчим нь эм улиас ажээ. Зургадугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гардаг байна. Энэ нь эм улиасны үр гэсэн үг бөгөөд байгалийн жамаараа модны үржил явж байгаа учраас гаргахгүй байх боломжгүй аж. Өнгөрсөн жилээс холбогдох албаныхан шат дараатай арга хэмжээ авч эхэлжээ. Тавдугаар сараас модны хэлбэржүүлэлт хийж, улиасны унгирал гаргадаг мөчир буюу болцууг тайрсан байна. Ингэж тайрах нь унгиралтай тэмцэж байгаа нэг хэлбэр аж. Мөн эм улиасны молцогийг түүх ажил ч хийж буй юм байна. Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгирал их гардаг ажээ. Хүмүүс улиасны хөвөн харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.