Тендерийн урилга: МИАТ ТӨХК-ийн агаарын хелгийн иж бүрэн даатгалын тендер

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015.06.26

Тендерийн нэр: МИАТ ТӨХК-ийн агаарын хелгийн иж бүрэн даатгалын тендер

Тендерийн дугаар: МИАТ 11/2015

“МИАТ" ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг “МИАТ“ ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримт /болон нэмэлт хувь/-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 (тавин мянга) төгрөгөөр, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валютыг "МИАТ” ХК-ийн кассанд тушааж доорх хаягаар худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба үнийн саналын 2 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.

Тендерийг 2015.07.30-ны 10:00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг 2015.07.30-ны өдрийн 10:30 минутанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

Гадаадын хуулийн этгээд тендерт оролцох боломжтой.

Хан-Уул дүүрэг 10-р хороо "МИАТ" ХК Харилцах утас 7004-9860 Факс 976-11-7004-9919
Өрөөний дугаар: Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:13


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.