Эксковатороор гарцан дээр хүн дайрсан хэрэг гарлаа

Д.Тулга / Хууль

“Hunnu Mall” худалдааны төвийн урд, Яармагийн зам, явган хүний гарц дээр хүний амь эрсэдлээ. Тодруулбал, өнөөдөр 11.40 цагийн орчимд том оврын экскаватор машин явган хүний гарц дээр, настай эмэгтэй хүнийг дайрч амь насанд нь хүрсэн байна.

Экскаваторын жолооч "Гарцан дээр зогсож байгаад ногоон гэрэл асуут хөдөлсөн. Гэтэл эсрэг талаас хүн гүйгээд ороод ирсэн” хэмээсэн байна. Ослын газар дээр Замын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны ажилчид ажиллаж байна.

Яармагийн зам нь манай жолооч нарын хэлж заншсанаар Улаанбаатарт байдаг ганц “хурдны зам” билээ. Жолооч нар хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүйгээс энэ замд хүний амь нас эрсэдсэн нэлээд хэдэн тохиолдол гарч байсан юм.

Б.ЦЭЛМЭГ

Гэрэл зургийг зөвшөөрөлтэй нийтлэв

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.