Үндэсний сурын харвааны аваргууд тодорлоо

Д.Тулга / Спорт

surМонголын үндэсний сур харвааны өсвөрийн болон насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт болж, өнгөрлөө. Тэмцээнд нийт 22 байгууллагын 88 баг, 360 гаруй харваач 35 багц медалийн төлөө цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тэмцээн хасаа, хана харвааны төрлөөр болж дүнгээ гаргахад насанд хүрэгчдийн хана харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн харваач Э.Ганчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд “Хот монгол” группийн харваач Н.Өлзийханд нар тэргүүлжээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид түрүүлсэн бол Орхон аймгийн баг дэд байр эзэлсэн байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.