Шүүхийн бүтцийн шинэчлэлтэд 50 сая төгрөг зарцуулна

Д.Тулга / Хууль

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурал өнгөрсөн долоо хоногт баталж, хуулийг ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Шинэ хуулийнхаа талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Шинэ хуулийн дагуу хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулахаар болжээ.

Энэ төлөвлөгөөгөөр Булган, Сэлэнгэ аймагт шинээр захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулахаар болжээ. Харин Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг найман Сум дундын шүүх байгуулахаар төлөвлөөд байна.

Дээрх дотоод бүтцийн өөрчлөлтийг хийхэд 50 орчим сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс гаргана гэв. Энэхүү шинэчлэл нь шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй, шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй болон иргэдэд ойртож байгаа зэрэг давуу талтай хэмээн ярилаа.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.