Зорилтот бүлгийн 400 хүүхдэд ногоон бүсийн зусланд амрах эрхийн бичиг гардууллаа

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшууллаа. Уг эрхийн бичгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай гардуулав.

Эдгээр 400 хүүхэд нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд хүүхдүүдийг тухайн дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг эрсдэлийн түвшин тогтоох программаас сонгон авсан юм. Хүүхдүүдийг энэ сарын 30 – ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн 11 зусланд амраах ажлыг зохион байгуулж байна Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.