Залилан хийсэн хятадуудыг батлан даалтад гаргажээ

Д.Тулга / Хууль

БНХАУ-ын дөрвөн иргэнийг Монголд ирж, хуурамч карт ашиглан Монголын арилжааны банкуудыг хохироосон гэх хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Тэднийг цагдан хорьсон байсан боловч тэд учруулсан хохирлоо барагдуулаад байгаа учир батлан даалтад гаргажээ. Хятадын иргэн Л, Ф, Ю, М нар манай улсын иргэдтэй хамтарч аж ахуйн нэгжийн ПОС терминал төхөөрөмжийг ашиглан 536 сая төгрөгийн хандалт хийсэн байдаг.

Цагдаагийн ажилтнууд Монголын арилжааны банкуудтай хамтарч тэр үйлдлийг нь таслан зогсоон, 536 сая төгрөгийг хуурамч карт ашиглан залилж байсныг нь мэдэж, уг хөрөнгийг царцаасан ч тэд 166 сая төгрөгийг өөрсдийн дансандаа шилжүүлсэн байдаг. Ингээд мөрдөн байцаах ажиллагааны явцад дээрх мөнгөнөөс 60 сая төгрөгийг бэлнээр авсныг тогтоожээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.