НМХГ-ын нэрийг барьж залилангийн хэргүүд үйлджээ

Д.Тулга / Хууль

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж эмнэлэг, цэцэрлэгүүд рүү утасдан мөнгө нэхсэн хэрэг удаа дараалан гарч байгааг НМХГ-аас анхаарууллаа. Тодруулбал, хэсэг бүлэг этгээд иргэд болон эмнэлэг рүү утасдан "НМХГ-аас ярьж байна. Танай эмнэлэгт TV-8 телевизтэй хамт очиж шалгалт хийнэ. Шалгалтын төлбөр болох 40 мянган төгрөгийг дансаар шилжүүл" гэх мэтээр ярьж, мөнгө нэхсэн цөөнгүй үйлдэл бүртгэгдсэн байна.

Гомдлын дагуу уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс иргэд аж ахуй нэгжүүдэд анхааруулж хэлэхэд, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гэж үзэж байвал 70128012 дугаарын утсанд яаралтай хандахыг НМХГ-аас сэрэмжлүүлж байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.