“Чингис хаан” гранприг 180 оронд шууд дамжуулна

Д.Тулга / Спорт

grand prixМонгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох гэж буй жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн ирэх сарын 3-5-нд нийслэл хотноо болно. Буянт-Ухаа цогцолборт болох “Чингис хаан” гранпри тэмцээнд оролцож түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноог олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор нэмж авах юм байна.

Энэ удаагийн тэмцээнд олимп, дэлхийн медальтнуудаас гадна олимпийн эрхийн чансаа өндөр шинэ залуу тамирчид, Ази, Европ, Америк тивийн багууд, Африк, Сенегал, Гана, Мозамбек улсын жүдочид ирэхээр мэдүүлгээ ирүүлжээ. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн 180 гаруй оронд шууд дамжуулан хүргэх бөгөөд IJF-ээс томилогдсон телевизийн баг Монгол улсад ирээд байна.

IJF-ээс “Чингис хаан” гранпри тэмцээнд 15 шүүгч томилсон бөгөөд манай улсаас олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Г.Нямцог шүүгчээр ажиллана. “Буянт-Ухаа” спортын ордонд болох тус тэмцээний тасалбар 20.000 төгрөг аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.