Сансар, Баянцээл орчмын ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ хаана

Д.Тулга / Нийслэл

АРХИГҮЙ-АМАР ТАЙВАН ХОРОО” БОЛОХ САНАЛЫГ ДЭМЖЖЭЭ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Худалдаа үйлчилгээ зохицуулах зөвлөлийн дарга Т.Батцогт, 3-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Төмөрпүрэв, цагдаагийн хошууч Т.Эрдэнэбилэг нар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээллэснээр, тус дүүргийн зөвхөн 3, 7 дугаар хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 аж ахуй нэгж байдаг аж. Энэ тоонд архи согтууруулах ундаа худалдаалдаг бөөний цэг, худалдааны газрууд, том жижиг зочид буудлыг оруулаагүй байна. Сансар үйлчилгээний төв буюу 3 дугаар хорооны нутагт 23, Баянцээлийн гудамж дагуу 37 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, архи, согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилдэг ажээ.

Өдөртөө тус хороодын нутаг дэвсгэрээр 8-10 мянган хүн байнга дамжин өнгөрдөгийг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү хэллээ. Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны иргэдийн хүсэлт санаачлага, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцжээ.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар цагдаагийн байгууллагаас гаргасан 3, 7 дугаар хороонд гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн амгалан тайван амьдрах нөхцөлгүй байгаа байдлыг харгалзан үзэж холбогдох шийдвэр гаргасан байна. Оршин суугчид хэлэхдээ, шөнийн 3 цаг хүртэл Баянцээл, Сансар орчимд баар цэнгээний газар хэссэн, архи ууж согтуурхсан хүний хөл тасардаггүй, амгалан тайван байдал алдагдуулдаг гэсэн юм.

Ц.БАТХҮҮ: БАЯНЗҮРХЧҮҮД МАШ ХҮНД НӨХЦӨЛД АМЬДАРДАГ

-Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төв орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг дэмжсэн шийдвэр гаргажээ. Одоо цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн Засаг дарга Э Бат-Үүлд уламжлахаар болсон. "Нийслэл дүүрэг хоёр салшгүй хамтын ажиллагаатай байж, аливаа асуудлыг хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг. Баянзүрх дүүргийн 3,7 дугаар хорооны оршин суугчдын хувьд ялангуяа шөнө оройн цагаар маш хүнд нөхцөлд амьдардаг гэж хэлж болно. Цаг хэтрүүлэн хууль зөрчиж ажиллаж байгаа баар цэнгээний газруудад үйлчлүүлсэн иргэдийн соёлч боловсон биш харилцаа, хөгжим дуу болон бусад байдлаас үүссэн дуу чимээнээс болж тус хорооны оршин суугчид дайжихдаа тулаад байна.

-60 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Баар цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Зөвхөн 3, 7 дугаар хорооны нутагт гарсан гэмт хэргийн дийлэнх нь танхай, дээрэм, хулгай, цаашилбал хүчингийн гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ нь асуудалд анхаарал тавих зүй ёсны шаардлага бий болсныг харуулж байна. Нэг зүйлийг хэлэхэд 3, 7 дугаар хорооны иргэд маань ч дуу чимээнээс дутахгүй гэмт хэргийн, тухайлбал танхай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болдог байдал удаа дараа гарсан. Баар цэнгээний газрыг дагаж гэмт хэргийн нөхцөл байдал үүсээд байгаа нь мөн согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол ч олон байгаа нь бидний санааг зовоож байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл байдал, тав тух нь алдагдаж байгаа тухай оршин суугчдаас ирүүлсэн удаа дараагийн гомдлын дагуу дүүргийн цагдаагийн хэлтэс, худалдаа үйлчилгээний хэлтсээс судалгаа явуулсан. Судалгааны дүнг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэж 3, 7 дугаар хороог “Архигүй-Амар тайван хороо” болгох саналыг дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 3, 7 дугаар хороогсогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг цэггүй болгох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилж байгаа.

-СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРАХГҮЙ БАЙНА-

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны эхний 5 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 14187 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Улмаар гэмт хэргийн шинжтэй 3236 буюу 22.8 хувь, захиргааны зөрчлийн шинжтэй 800 буюу 5.6, бусад мэдээ мэдээлэл 10151 буюу71.5 хувийг тус тус эзэлсэн байна.

Эхний 5 сарын байдлаар 982 гэмт хэрэг бүртгэгдсэнээс өнгөөр нь авч үзвэл: Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг-227, Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг -330, Булаах гэмт хэрэг 21, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 55, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 75, Танхайрах гэмт хэрэг 101, Хүнийг санаатай алах гэмт хэрэг 3, Бусад гэмт хэрэг 154 тус тус бүртгэгджээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 155 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 15.7 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 нэгжээр буюу 8.3 хувиар өссөн байна.

Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас энэ оны эхний 6 сарын байдлаар Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн нийт 49 байгууллагыг 10.235.000 төгрөгөөр, 36 иргэнийг 1.590.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ.

Тус дүүргийн 3 дугаар хороо нийт 6896 иргэнтэй, согтууруулах ундаа худалдах эрхтэй 27 ААНБ бий аж. Эхний 5 сарын байдлаар 3 дугаар хороонд нийт 1108 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд өнгөөр нь авч үзвэл: Бусдын биемахбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 8 буюу 13.7 хувь, Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 16 буюу 27.5 хувь, Булаах гэмт 2 буюу 3.4 хувь, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 5 буюу 8.6 хувь, Бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 5 буюу 8.6 хувь, Танхайрах гэмт хэрэг 12 буюу 20.6 хувь, Бусад гэмт хэрэг 9 буюу 15.5 хувь, хүчиндэх гэмт хэрэг 1 буюу 1.7 хувь, Хүнийг санаатай алах гэмт хэрэг, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

3-р хороонд орон сууцны хороолол ихээр төвлөрсөн, хүн амын нягтрал суурьшил ихтэй, цаашид орон сууцны хороолол ихээр баригдаж нягтрал суурьшил ихсэх хандлагатай байна. Түүнчлэн дээрх хороодын нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллага /баар, ресторан, караоке, паб/ ихээр төвлөрөн үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал ихсэж байна.

7 дугаар хороо 7164 иргэнтэй, согтууруулах ундаа худалдах эрхтэй 59 ААНБ байдаг аж. Эхний 5 сарын байдлаар 7 дугаар хороонд нийт 1323 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг хэргийн өнгөөр нь авч үзвэл: Бусдын биемахбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 1 буюу 0.8 хувь Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 24 буюу 21,2 хувь Булаах гэмт 3 буюу 2.6 хувь, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 9 буюу 7.9 хувь, Бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 15 буюу 13.2 хувь, Танхайрах гэмт хэрэг 19 буюу 16.8 хувь, Бусад гэмт хэрэг 20 буюу 17.6 хувь, Хүчиндэх гэмт хэрэг 1 буюу 0.8 хувь, Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 1 буюу 0.8 хувь, Хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн дээрх хороодын нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллага /баар, ресторан, караоке, паб/ ихээр төвлөрөн үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал ихсэж буй юм байна.

А.НОМУУНДАРЬ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.