Зүүн Хойд Азийн чуулга уулзалт үргэлжилж байна

Д.Тулга / Нийгэм

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн Хойд Азийн чуулга уулзалт тав дахь өдрөө Монгол улсад үргэлжилж байна. Долдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх тус чуулга уулзалтад бүс нутгийн зургаан орон, олон улсын байгууллага, Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл 250 гаруй залуус оролцож байна. Хэл, соёл, үндэс угсаа, улс орон өөр ч эдгээр залуусыг сайн үйлс, сайн дурын оролцоо, нэг эх дэлхийн амар амгалангийн төлөөх хүсэл зорилго нь нэгтгэж буй юм.

Форумаас дараах үр дүнгүүд гарсан юм. Үүнд:

-Ногоон ирээдүйд хүрэхийн тулд бүс нутагтаа зорилго, санал санаачилга нэгтэй хувь хүн албан байгууллагуудтай хамтран, цахим платформ үүсгэх замаар олон улсын сайн дурынхны эко зуслан, сургалтуудыг эхлүүлэх цаашлаад дэлхийн дулаарал, цөлжилт, агаарын болон хөрсний бохирдол, усны асуудалд анхаарал хандуулж, уул уурхайн төслүүдийн нөхөн сэргээлт дээр хяналт тавихаар төлөвлөсөн нь чуулганы үр дүнгийн эхний алхам юм.

-Мөн сайн дурын үйл ажиллагааны эрхзүйн орчныг бий болгоход ажлын хэсэг томилж, сайн дурынхны хуулийн төслийг өргөн барих хийгээд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ардын элч” хөтөлбөр болон төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод сайн дурын үйл ажиллагааг дэмжих талаар тусгагдсан заалттай хэрхэн уялдуулах талаар тодорхой төлөвлөгөө гаргалаа.

-Залуу сайн дурынхныг хөгжүүлж, Засгийн газрын бодлого хөтөлбөрийг дэмжихэд үндэсний сайн дурыхны оролцоог нэмэгдүүлэн, гамшгийн эрсдлийг бууруулах, боловсрол эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээг үзүүлж, олон улсад сайн дурынхныг томилох зэрэг зорилго бүхий Үндэсний сайн дурынхны Корпусыг байгуулахад Aзи Номхон далайн энх тайван хөгжлийн хөдөлгөөн болон Монголын Залуучуудын холбоо хоёр талт санамж бичигт гарын үсэг зурлаа.

-Мөн тус санамж бичигт Улаанбаатарын уриалгыг ажил хэрэг болгох, Бангкокын тунхаглалыг үргэлжлүүлэх механизмийг бий болгох, нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, хүчин чадлыг ашиглах зэрэг чухал зорилтуудыг ажил хэрэг болгохоор Ази, Номхон далайн энх тайван хөгжлийн хөдөлгөөний Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь төвийг Монголд байгуулахаар боллоо.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.