Хоол зөөвөрлөх лифттэй болжээ

Д.Тулга / Орон нутаг

21-р зуунд хүн төрөлхтөн нийгэмд гарч болох халдварын бус архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтөний өвчин эмгэгт таарсан хоол хүнсээр үйлчлэх, хоол түгээлт, хоол боловсруулалт, хоол үйлдвэрлэлийн процессийг дэлхийн жишигт хүргэх асуудал хурцаар тавигдаж байна.

Энэ утгаараа 2013 оноос эхлэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Коико, “WITH” ТББ хамтран эмнэлгийн хоол, үйлчилгээний системийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор “Их гал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл 2013-2016 он хүртэл үргэлжлэх юм. Уг төслийн эхний үе шат нь дэлхийн үйлчилгээний жишигт нийцсэн гал тогоо байгуулах, хоёр дахь үе шат нь хоолыг боловсронгуй аргаар түгээх байсан юм. Тэгвэл өчигдөр төслийн хүрээнд хоол зөөвөрлөх лифтийг ашиглалтад оруулсан байна. Гал тогооны болон хоолны өрөөнүүдэд иж бүрэн засвар хийснээ хүлээлгэн өгчээ. Хан-Уул дүүрэг анх удаа хоол зөөвөрлөх лифтийг нээж, ашиглалтад оруулж байгаа нь энэ юм.

Уг арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбилэг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Д.Бааст, “WITH” ТББ-ын Судалгаа, шим тэжээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Со Ён Гён, НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага бодлогын, хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Энэ төслийн хүрээнд цаашдаа иргэдэд зөв зохистой хооллолтын талаар мэдлэг олгож халдварт бус өвчнөөс сэргийлэх чадавхи эзэмшүүлэх, Хан-Уул дүүргийн хэмжээнд хоол тэжээлийн кабинет байгуулах, эмнэлгийн үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.