Тохижилт хийгээгүй "Гахай" наалт хуулсан бол өөр арга хэмжээ авна

Д.Тулга / Энтертайнмент

тшшыдуд

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 дугаар ажлын хэсэг 3, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өгсөн байна.Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Vidal” үсчин, гоо заслын салон 2.1 сая, Саруул худалдааны төв, 1 сая төгрөгийн тохижилт хийж “SMILE” наалт авав. Харин 9 дүгээр хорооны авто засварын газруудаас барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй “АKUMA”, “Ланд сервис”, “Сехан” авто засварын газарт “ГАХАЙ” наалт наалаа.Худалдаа үйлчилгээний төвүүдээс Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Пассаж” худалдааны төв, Капитал маркет ХХК-ийн “Америк тахиа” хүнсний мухлаг барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ маш муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй тул “ГАХАЙ” наалт авсан юм. “Shashlik house”, “Пассаж” төв нь “ГАХАЙ” наалтыг хуулж авсан тул 2 дахь “ГАХАЙ” наалтыг нааж дахин хуулж авсан тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахыг санууллаа.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.