Мөнгөн усаар эмчилгээ хийсэн Х.Аблайханд холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

Д.Тулга / Хууль

2015 оны нэгдүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын гуравдугаар багийн иргэн Х.Ерланы баруун гарын чигчий хуруу идээлсэн байсныг иргэн Х.Аблайхан мөнгөн усны ууранд утах аргаар буюу химийн хорт бодис болох мөнгөн ус ашиглан хууль бусаар эмчилсэн хэрэг гарсан. Тус аймгийн Прокурорын газрын мэдээлэл лавлагааны албанаас мэдээллэснээр, дээрх хууль бус эмчилгээний улмаас хохирогч Х.Ерлан, түүнтэй хамт байсан дүү Х.Нурлан нарын биед хүнд гэмтэл буюу хүнд хор уршиг учруулсан гэж үзэн Х.Аблайханд холбогдох хэргийг Сум дундын 2-р шүүхэд шилжүүлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.