“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” Улаанбаатарт болно

Д.Тулга / Спорт

shatar

Засгийн газрын тогтоолд тусгагдсан Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг Монголын Шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцсөнөөр “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” болгон зохион байгуулахаар болжээ.

Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд одоогоор 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгчээ.

Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт, манай тамирчдын ур чадвар сайжирсаар байгаа нь энэхүү олимпиадыг зохион байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлсэн байна. Зөвхөн сүүлийн хоёр жилд дээрх тэмцээнүүдээс 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медалийг манай өсвөрийн тамирчид авчээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.