БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд манайд айлчилж байна

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Хууль зүйн сайдын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долдугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов. Мөн БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид Хууль зүйн сайд Д.Дорлигжавд бараалхаж, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, ЦЕГ-ын дарга Р.Чингис болон ХСИС-ийн захирал С.Баатаржав нартай тус тус уулзаж эрх зүйн салбар, хууль сахиулах байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.