“Чингис хаан” гранпри өнөөдөр 12:30 цагт эхэлнэ

Д.Тулга / Спорт

granpriМонгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддаг “Чингис хаан” гранпри өнөөдөр 12:30 цагт Буянт-Ухаан спорт цогцолборт эхэлнэ. Олимпийн эрхийн оноо олгох энэ тэмцээнд дэлхийн 35 орны 200 гаруй жүдочид өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирээд байна. Тухайлбал, Лондонгийн олимпийн алтан медальт Арсен Галстян, Мансур Исаев, Хайбулаев Тагир, Каори Мацүмото нарын шилдгүүд “Чингис хаан” гранпри-д өрсөлдөнө. Мөн Монголоос Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Дэлхийн аварга Д.Болдбаатар, Д.Төмөрхүлэг зэрэг шилдэг жүдочид оролцох юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ийн жингийн барилдаанууд болж, медальтнууд тодрох юм. Гурван өдрийн турш үргэлжлэх энэ тэмцээнийг үзэх үзэгчдийг өдөр бүр “Баянгол” зочид буудлаас Буянт-Ухаа хүртэл үнэгүй автобус үйлчилж зөөвөрлөнө. Тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 16:00 цагт болох аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.