Орон орны хүүхдийн гар зургийн цуглуулга Богдын музейд дэлгэгдлээ

Д.Тулга / Боловсрол

bogdБогд хааны ордон музейд “Орон орны хүүхдийн гар зургийн цуглуулга Улаанбаатар хотноо” үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэ бямба гариг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Монгол музейн нэгдсэн холбооны боловсролын хөтөлбөрийн ажилтан И.Мөнхтуяа, Америкийн муейн холбооны гишүүн С.Ариун нар хамтран зохион байгуулж байгаа юм байна. Зургаар дамжуулан Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, музейн ажилтнуудад арга зүйн мэдлэг олгох зорилгоор АНУ-ын Гленс Фласс хотын Дэлхийн хүүхдийн музейн сурталчилгааны сан хөмрөгийг ийнхүү дэлгэсэн нь энэ ажээ. Дэлхийн хүүхдийн музейд одоо 80 гаруй орны 7000 орчим хүүхдийн бүтээл байдаг юм байна. Үүнд Монголын ДУА-ын 15 настай хүү Чинзоригийн “Наадам” нэртэй бүтээл багтсан байдаг аж.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.