Х.Баярмөнх “Цагдаагийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Д.Тулга / Спорт

bayarmunkhЦагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу цэрэг, цагдаа болох хүчний байгууллагуудын спортын олимод манай тамирчин Х.Баярмөнх оролцож мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Тэмцээн зургаадугаар сарын 24-нөөс энэ сарын 3-ны хооронд АНУ-ын нийслэл Вашингтон хотод болж байгаа юм байна. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчин бол Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахмад Х.Баярмөнх бөгөөд тэрээр өчигдөр каратегийн төрөлд -85кг жинд мөнгөн медаль хүртжээ.

Х.Баярмөнх нь Монголын боксын спортын насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгө хүрэл медаль болон Цэрэг Цагдаа хүчний байгууллагын гардан тулаан болон бусад тэмцээнүүдийн алт, мөнгө хүрэл медаль хүртэж байсан тамирчин аж. Х.Баярмөнх энэ сарын 9-нд эх орондоо эргэн ирэх юм байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.