Унаач хүүхдийг даатгуулсан бол морийг нь бүртгэнэ

Д.Тулга / Спорт

UNAACH HUUHEDБаяр наадмын өдрүүд дөхөж байгаатай холбоотойгоор Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд газрын гарц тааруу байгаа учраас уралдах морьдын тоог өмнөх жилүүдийнхээс багасгаж магадгүй гэсэн мэдээллийг өгч байна. Гэхдээ одоог хүртэл бүртгэл үргэлжилсээр байна. Наадмын салбар хороодын мэдээллэж байгаагаар 2000 гаруй цагдаа болон цэргийн албан хаагч хурдан морины уралдааны үеэр зохион байгуулах ажиллагааг хянаж ажиллах юм байна. Энэ жилийн хувьд уралдаанд оролцох морьдод тавигдах гол шаардлага бол даатгалын асуудал байх болно. Тэр дундаа эрлийз морьдыг тусад нь уралдуулахаар болсон тухайгаа энэ үеэр онцлон хэлж байсан.

ХХААЯ болон Монголын морин спорт уяачдын холбооноос гаргасан энэ саналыг хэлэлцэж Монгол морьдыг эрлийзээс морьдоос тусад нь уралдуулах шийдвэрийг гаргасан. Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа энэ журмыг үндэсний их баяр наадмаар мөрдлөг болгож ажиллана гэдгийг хэлж байсан.

Эрлийз морьдыг ялгахдаа: морины ерөнхий галбир, биеийн хэлбэр, өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт болон сэрвээний өндрийг үндэслэн үзүүлэлт болгох юм байна.

Мөн 2012 онд гаргасан Унаач хүүхдүүдийн стандартыг дагаж хүүхдүүд малгай, цээживч, тохойвч, өвдгөвчтэй, эмээл заавал ашиглан уралдаан оролцоно.

Долдугаар сарын 9-ний өдөр Хүй долоон худагт морийг бүртгэнэ. Ингэхдээ унах хүүхэд нь даатгуулсан байвал морийг бүртгэж авна гэж Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.