XIV Далай ламын мэлмий гийсний 80 насны ойг тэмдэглэнэ

Д.Тулга / Нийгэм

dalai lamЭнэ жил Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсний 80 насны ойг Дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, залуусын клуб, сүм хийдүүд хамтран Далай багшийн төрсөн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээг зохион байгуулж байнаа юм. Энэ хүрээнд Гандантэгчэнлин хийдэд өглөөний 5 цагаас сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээж нийтээр буянаа хураах, уламжлалт шашин номын үйл ажиллагаа зохион байгуулна.

Баярын үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагааг өвчтөний эмчилгээ төлбөрт хандив өгөх, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн сурлагаараа тэргүүлэгч оюутанд сургалтын тэтгэлэг олгох, хүнсний тусламж үзүүлэх зэрэг гурван үндсэн чиглэлээр зохион байгуулах юм.dalai lam

Даваа гарагт буюу 7 сарын 6-ны өдрийн орой 18 цаг 30 минутаас Монголын үндэсний циркт Далай багшид мандал өргөх, шашин соёлын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд Дээрхийн гэгээнтэний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, сэтгэлдээ сайн буяны үрийг тарьж буянаа хураах боломжтой юм. Төрсөн өдрийн баярын үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс тухайн өдөр Үндэсний циркт ирж урилгаа авч оролцох юм.

Б.ГЭРЭЛdalai lam


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.