Д.Мөнхжаргал: Хүн алсан учраас хүүгээ алдсан гэж гүтгэн доромжилж байна

Д.Тулга / Хууль

Налайх дүүрэгт өнгөрөгч 2013 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн иргэн Э-г машинд нь зургаан удаа буудан, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарч байсан билээ. Цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж гэмт хэрэгтэн А.Мэндбаяр гэгчийг гадаад руу зугтах гээд онгоцны буудал дээр байхад нь баривчилсан байдаг. Улмаар түүнд өс хонзонгийн улмаас хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн, галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан гэм буруутайд тооцож, гурван шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноосон юм.

Талийгаач М.Эрхэмбаярын аав Д.Мөнхжаргал хүүгийнхээ үхлийн талаар хэд хэдэн удаа хэвлэлийнхэнд хандаж байсан бөгөөд өнөөдөр мөн л ноцтой баримт дэлгэнэ хэмээн хэвлэлийн хурал зарласан юм.

Тэрбээр “Хар тамхи мансууруулах бодис улс дамнуулж зардаг, хилээр Монгол улс руу хар тамхи оруулж ирж зардаг хэсэг бүлэг этгээдүүд гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор миний хүүгийн аминд хүрсэн гэж би бат итгэлтэй хэлж байна. Миний хүүгийн үхэл цагдаагийн байгууллагынхан оролцоотой. Арга барагдаж байна, ядарч байна. Гэтэл сүүлдээ намайг хүн алсан, тэрнийхээ шангаа хүртэж, хүүгээ алдсан гэж цагдаа, хууль хяналтынхан ярьж байна.

Намайг төрүүлсэн ээж аав хоёр маань 1960-аад оны сүүл 70-аад оны эхээр салсан байдаг. Ингээд манай ээж хоёр дахь амьдралаа зохиож, Ховд аймгийн харьяат Д. Мончоон гэдэг хүнтэй гэр бүл болсон. Ингээд зургаан хүүхэд гарсан. Би 1996 оны гуравдугаар сард хуучин савхин эдлэлийн үйлдвэрээс гологдол болсон хэдэн савхин куртка аваад ОХУ руу зарах гэж явсан. Намайг явах үед Д.Мончоон гэж тэр хүн байсан, гэтэл эргэж ирэхэд байгаагүй. Хаачсаныг асуухад өөр амьдрал зохиогоод явсан гэх яриа гарсан байсан. Д.Мончоон гэдэг хүн 1994 онд шоронгоос суллагдсан байдаг. Би тэр Д.Мончоон гэдэг хүнийг алсан юм гэнэ. Хууль хяналтынхан, цагдаа, шүүхийнхэн намайг хүн алсан болохоороо өөрийхөө хүүхдээ хүнд алуулж лайгаа эдэлж байгаа гэх утгатай зүйл ярьж гүтгэн доромжилж байна. Д.Мончоон гэдэг хүн 1938 онд төрсөн байдаг юм билээ. Энэ хүнийг харсан үзсэн хүн байвал цагдаа, тагнуулын байгууллагад мэдэгдээч. Энэ хүн үхсэн үү, хүнд алуулсан уу. Үхсэн бол хэдэн онд, хэзээ яаж үхсэн, хүнд алуулсан бол хэний гарт хэзээ гэдгийг тогтоож өгөхийг цагдаагийн болон тагнуулын байгууллага тогтоож өгөхийг шаардаж байна” гэлээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.