Улсын начин н.Батзаяа, Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давлаа

Д.Тулга / Спорт

usuhbayarМанай сайтын сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна.Бөхийн барилдаан ширүүхэн үргэлжилж байна. Наадмын талбайд хурсан олон Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын начин н.Батзаяа нарыг "хав дөрвөлжин золго" хэмээн орилцгоож байв. Энэ даваанд дархан аварга Г.Өсөхбаяр Улсын начин н.Батзаяаг амлан авсан билээ. Начин н.Батзаяа Дархан аваргын ард нь гарч давсан боловч барилдаан эхлээгүй байхад хаясан гэж маргасан юм. Мөн Арслан н.Батсуурьд амлуулсан Гарьд н.Доржсамбуу маш ширүүхэн барилдаанаа эхлүүллээ. Дундговь аймгийн арслан н.Алтанхуяг улсын аварга С.Мөнхбатаар тав давж начин цолны болзол хангалаа. Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын начин н.Батзаяа нар дахин барьц авч улсын начин н.Батзаяа дөрөв даваад байсан бөгөөд Дархан аваргаар тав давж начин цолоо баталлаа.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.