Хубилай хааны хөрөг бүхий мөнгөн зоос гаргалаа

Д.Тулга / Нийгэм

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд Монгол улсын Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Монгол банк, Монголын зоос судлаачдын холбоо хамтран Хубилай хааны хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг захиалан хэвлүүлжээ.

“Хубилай хаан” зоос нь 38.61 милометрийн диаметртэй, 925-ын сорьцтой, 25 граммын цул мөнгөн зоос аж. Тус зоосыг Их хааны хөрөг учир 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гаргасан байна. Нэрлэсэн үнэ гэдэг нь худалдаалах үнэ биш бөгөөд зоосны үнэ цэнийг илэрхийлсэн утгатай ажээ.

Монголбанкнаас цувралаар “Чингис хаан”, “Өгөөдэй хаан” гэсэн алтан зоосуудыг өмнө гаргаж байсан бол энэ удаа Их Монгол Улсын тав дахь хаан Хубилайд зориулан гаргасан байна Ийнхүү мөнгөн зоос хэвлүүлсэн нь дэлхий дахинд Их хаадаа цувралаар таниулах, эх түүхээ сурталчлах зорилготой. Цаашид ч Монголын томоохон хаадын мөнгөн зоосыг хэвлүүлэхээр бэлтгэж байна.

Б.ГЭРЭЛ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.