Хүүхэд дайрсан цагдаагийн давж заалдах шүүх хурал болно

Д.Тулга / Хууль

Өнгөрсөн оны есдүгээр сард СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охиныг мөргөж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тухайн үед урсгал сөрж яваад осол гаргасан СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан бөгөөд дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр энэ хэрэг гарсан байдаг.

Анхан шатны шүүхээс Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял оноосон бөгөөд тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Өнөөдөр 10.00 цагт Давж заалдах шатны шүүх Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг хянана. Хохирогч болон шүүгдэгч талын төлөөлөл өмгөөлөгч нь Ц.Ууганбаатарын дарга Б.Саранбаатар ямар нэг ял шийтгэлгүй өнгөрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Учир нь түүний хууль бус тушаалаас болж дээрх хэрэг гарсан гэж үзэж буй юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.