“Увс нуур” галын барилдаанд улсын харцага Ө.Бат-Орших түрүүлэв

Д.Тулга / Спорт

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтай"-д наадмынхаа бэлтгэлийг базаасан Увс аймгийн "Увс нуур" галын бөхчүүдийн наадмын сорилго барилдаан өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө. Увс аймгийн бөхийн галыг Улсын гарьд Б.Гантогтох ахлаж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд уг барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин С.Батсуурь, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, О.Гантулга, аймгийн арслан Н.Ганзориг, аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн харцага Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал, аймгийн начин Э.Элбэгбаяр нарын улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосон юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.