ОУХМ Д.Сумъяа хос алтан медалийн эзэн боллоо

Д.Тулга / Спорт

sumyaДэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа алтан медаль хүртэж, дэлхий оюутны их наадмын аварга боллоо.

Манай тамирчин аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг 2 мин 55 секундэд сүүж үүрэх мэхээр Вазари үнэлгээ аван, улмаар даралт мэхээр үргэлжлүүлж цэвэр ялсан байна.

ОУХМ Д.Сумъяа эхний тойрогтоо өмнө нь найман удаа таарч барилдахдаа гурван удаа ялж байсан эзэн орны медалийн гол найдлагуудын нэг Ким Жандиг юүко үнэлгээгээр ялсан. ОУХМ Д.Сумъяа Ким Жандид Лондоны олимп, Инчёны Азийн наадамд ялагдаж байсан юм. Францын Амели Гулхарыг 3:10 минутад мөн даралт мэхээр цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Японы бөх Анзу Ямамотог цаг сунган торгуулиар ялсан юм.

Доржсүрэнгийн Сумъяа өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болсон Чингис Хаан Гран При тэмцээний 57 кг-д аваргалж, алтан медалийн эзэн болсон билээ. Ийн Д.Сумъяа дөрвөн хоногийн дотор олон улсын чанартай хоёр тэмцээнд аваргалж, хос алтан медалийн эзэн болсон юм. Одоо Д.Сумъяа 2154 оноогоор -57kg жиндээ дэлхийд тэргүүлж эхэлсэн бөгөөд түүний олимпийн оноо 1010 болсон байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.