Дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийнэ

Д.Тулга / Спорт

suhbatДархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар өнөөдөр 14.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм. Энэ жилийн наадмын бөхийн барилдаанд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайлах вэ гэсэн асуудал маргаан дагуулаад байгаа. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлнэ гэсэн шийдвэр гаргасан. Ингэхлээр амжилтаараа бол Г.Өсөхбаяр, түрүүлж дархан аваргын цолны болзол хангаснаараа бол А.Сүхбат гарна гэсэн маргаан дэгдээд буй. Гэтэл өнгөрсөн жилийн яг энэ өдөр дархан аваргын цол тэмдгээ Ерөнхийлөгчөөс гардан авсан хоёр аварга маань наадмын өглөө бас л маргаан дэгдээсэн. Ингээд дархан аварга А.Сүхбат зүүнийг магнайлж, Г.Өсөхбаярыг амалж аваад, тахимаа өгсөн явдал болсон билээ. Харин энэ жил хэн, хэн нь зүүнийг магнайлна гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа.

Бөхийн холбооноос хэн нь зүүнийг магнайлахыг шийдсэн гэх мэдээлэл байна. Ямартай ч энэ нь нууц байгаа бөгөөд маргааш задлах аж. Гэтэл дархан аварга А.Сүхбат өнөөдөр түрүүлж ямар мэдээлэл хийх гэж байгаа нь бөх сонирхогчдын дунд таамаг хэвээр байсаар байна. Тэрээр бэлтгэл сайн байгаа хэдий ч энэ жилийн наадамд өнжих тухайгаа дуулгана гэх яриа ч гарчээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.