Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах болсныг албан ёсоор мэдэгдлээ

Д.Тулга / Спорт

boh

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан дөнгөж сая Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар Монгол бөхийн өргөөнд хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын эрэмбэ, амжилтаас болж үүсч байгаа маргааныг эцэслэн шийдвэрлэх мэдээлэл өгөв.

Тодруулбал тус холбооноос наадмын барилдаанаар хоёр аваргыг дүрмийнхээ дагуу амжилтаар нь эрэмбэлж, Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Улмаар өчигдөр мэдээлэл хийсэн А.Сүхбат аваргыг ямар ч баримтгүй, худлаа зүйлс ярьсан хэмээгээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний цол оноох зарлигийн дэс дугаар энд хамаагүй. Та бүхэн дүрэм журмаараа асуудлыг шийд” гэж хэлсэн хэмээв.

Өчигдөр МҮБХ 14.00 цагаас хэвлэлийн хурал зарлан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг урьсан боловч А.Сүхбат сэтгүүлчидтэй уулзалт хийх цаг нь давхцсан тул хэвлэлийн хурал бололгүй хойшилсон билээ. Хурлын дэлгэрэнгүйг удахгүй та бүхэнд хүргэнэ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.