264 хязаалан насны морь барианы зурхай руу хөдөллөө

Д.Тулга / Спорт

moriТулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хурдан хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болно.

Хязаалан насны хурдан хүлгүүдийг үзлэгт оруулж, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган, морь шүдлэх зэрэг ажлыг хариуцсан албаны хүмүүс ажлаа гүйцэтгэж дууссан. Өнөө өглөө 8:00 цаг гэхэд гарааны зурхай руу гарч дуусах ёстой байсан хурдан хүлгүүдийн сүүлч 9.30 цаг гэхэд гарсан байна. Харин яг одоо их баяр цэнгэл наадмын хязаалан насны 264 хурдан морь шандасаа сорихоор барианы зурхай руу хөдөллөө.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.