Шагайн харваанд 452 харваач оролцож байна

Д.Тулга / Спорт

shagaiТулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шагайн харваа өнөөдөр 08.00 цагт Шагайт асарт эхэлж, одоо үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 50 багийн 452 харваач оролцож байгаа юм. Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон, Улаанбаатар хотын багууд оролцож байна. Энэ жилийн наадамд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 24, Гарамгай мэргэн 33, Мэргэн 28, Дэд мэргэн 47, Харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 оролцон цэц мэргэнээ уралдуулж байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.