Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна

Д.Тулга / Спорт

buhТулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхчүүдийн бүртгэл өчигдөр эхэлсэн. Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 10.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд заасан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг МҮБХ-оос анхаарууллаа.

Энэ жилийн барилдаанд дүрмийн дагуу 512 бөх зодоглох учиртай. Өчигдрийн 17.00 цагийн байдлаар улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, Ч.Санжаадамба харцага Э.Оюунболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, начин Б.Одбаяр нарын тэргүүтэй 260 гаруй бөх бүртгүүлээд байв. Харин аварга, арслангуудаас нэг нь ч бүртгэлд хамрагдаагүй байгааг албаныхан хэллээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.