Итгэл хүлээж, нийгэмшсэн тэнэмэл иргэдэд гэр өгчээ

Д.Тулга / Нийгэм

“Нарантуул” захын ойролцоо байнга байдаг 70 гаруй, ирж очин орогнодог 200 орчим тэнэмэл, архины хамааралтай иргэн байдаг аж. Иймээс тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа санаачилж, дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж, ЗДТГ, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нэг сарын аян зохион байгуулжээ. Аянд архины хамааралтай тэнэмэл 70-аад, “Эгэл амьдралын мөр” ТББ-д бүртгэлтэй 18 иргэнийг хамруулсан байна. Эдгээрээс 22 иргэнийг ажилтай болгон, нийгэмшүүлэх ажлыг төрийн болон төрийн бус 13 байгууллага хийжээ. Мөн сарын хугацаанд тогтмол ажиллаж, нийгэмшин, байгууллага хамт олны итгэлийг хүлээсэн иргэн Г.Буяндэлгэр болон С.Гомбо түүний гэргий Б.Гүнжинлхам нарт “Шижирт гүн” компаниас таван ханатай гэр өгснийг дүүргийн Засаг дарга хүлээлгэн өгсөн байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.