Монголын боловсролын салбарын мэдээллийн систем Төв Азид тэргүүлж эхэллээ

Д.Тулга / Боловсрол

Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Киргиз улсад болсон Юнескогийн Төв Азийн “Мэдээлэл харилцааны технологийн бодлогыг Боловсролын практикт нэвтрүүлэх нь” хуралд БСШУЯ-ны төлөөлөгчид оролцоод иржээ. Энэ үеэр Боловсролын салбарын мэдээллийн систем, сургуулийн холболт, сургалтын цахим хэрэглэгдэхүүн, ухаалаг анги зэрэг улсдаа хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн байна.

Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлсэн мэдээллийн технологийн төслүүдээс гарсан үр дүнг өндрөөр үнэлжээ. Ялангуяа сүүлийн гурван жилд хийгдсэн ажил энэ салбарт эрс шинэчлэлт авчирсныг Юнескогийн гишүүн орнууд онцолж энэхүү тэргүүн туршлагаас суралцах, ижил төрлийн төслийг хэрэгжүүлэх цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал тус хурлыг зохион байгуулагч орон болох Киргизийн Боловсрол, шинжлэх ухааны яам манай БСШУЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Монголын боловсролын салбарын мэдээллийн сисем Төв Азид тэргүүлж эхэллээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.